Цоохор ирвэс хууль бусаар агнасан этгээдүүдийг шалгаж байна

Цоохор ирвэс хууль бусаар агнасан этгээдүүдийг шалгаж байна

3 7 хоногийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ.

Дэлхийн нэн ховор амьтны жагсаалтад орсон тус цоохор ирвэсийг “Prius 30” автомашинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарыг Сонгинохайрхан дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн, шалгаж байна. Энэ төрлийн нэн ховордсон ан амьтныг агнах, хууль бусаар тээвэрлэх, худалдаалах зэрэг хэрэг хийсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг юм. Одоогийн байдлаар Байгаль орчины үнэлгээнийг гаргаж, хохирлыг хэмжээг гаргахаар албаныхан ажиллаж байгаа аж.

medee.mn