Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд буюу өнөөдөр Монгол Улсад ирж, албан ёсны айлчлалаа эхлүүлнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцана. АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР 2018.08.23 13:00Дэлгэрэнгүй

Агаарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг дуусгах, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах арга замын талаар зөвлөмж боловсруулах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд  “Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, цэвэр түлш-үр ашигтай түлшний хэрэглээ” семинарыг ШУА-ийн байранд зохион байгууллаа. Семинарт,  НҮБ-ын Ази, номхон далайн Хүрээлэн буй орчны хөтөлбөр болон ДЭМБ, ЮНИСЕФ, АХБ, ДБ, Жайка, НЭМҮТ, НЭМГ, МХЕГ, ЭМХҮТ, Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын агаарын чанар нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болоод цэвэр, үр ашигтай түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. Эко-Ази дээд сургуулийн захирал Ц.Адъяасүрэн хэлэхдээ, “Агаарын бохирдолд нэрвэгдээгүй хүн гэж манай улсад, тэр дундаа УлаанбаатарДэлгэрэнгүй

УИХ-ын Хаврын чуулганаар Хэнтийн аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай  УИХ-ын 62-р тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгөөгүй. Төрийн албан хаагч албан үүргээсээ зургаан сарын чөлөөлөгдөж байж, сонгуульд нэр дэвших эрхтэй болдог тулгуур зарчмыг орхигдуулсан. Энэ нь хүний эрх зөрчсөн гэх утгаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм. Өнөөдөр уг асуудлаар Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаан болж, шийдвэрээ гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байна. Өөрөөр хэлбэл,Дэлгэрэнгүй

Сайншанд Салхин Парк ХХК нь эрчим хүчний дэд станц болон 25-н ширхэг салхин турбин генераторуудын суурилуултын ажлыг 2018 оны 8-р сарын 21-ний өдөр дуусгалаа. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад 670 000 хүн цаг аваар осолгүйгээр ажилласныг үүгээр мэдэгдэхэд таатай байна. Сайншанд Салхин Парк ХХК нь нийт 120 сая ам долларын хөрөнгө оруулалттай 55 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны 8-р сард эхлүүлж байсан билээ. Төслийн байршил нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн урагш 15 км-т байрладаг бөгөөд 100 мянган айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахүйц эрчим хүч үйлдвэрлэх юм. Салхин паркын барилга угсралтын ажил дуусгавар болсоноор цахилгааны холболтыг Монгол Улсын нэгдсэнДэлгэрэнгүй

Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд байдаг гэсэн алдарт үгийг санагдуулам сүлжээний бизнест залилуулсан иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр байгааг статистик тооноос харж болно. Монголчуудын амар хялбараар мөнгө олох гэсэн гэсэн ухвар мөчид хүсэл нь энэ гэмт төрлийн хэргийн үндэс суурь болж байгааг албаны хүмүүс анхааруулсаар ирсэн. Харамсалтай нь, хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн хувьд мөнгө цагаан, нүд улаан гэгч болчихсон гэлтэй. Монгол Улсад хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи таймс” юм. Энэ луйврийн хэрэгт М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүний залиланд мөнгө өгсөн иргэд өнөө ч хохирлоо барагдуулж чадахгүй, зарим нь бүр хамсаатан болох нь холгүй болсон. ЭнэДэлгэрэнгүй

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн газар Кристина Ноблийн хүүхдийн сантай хамтран ажилласаар ирсэн юм. Тус сангаас “Боловсролын Тэтгэлэг Олгох Хөтөлбөр”-өөрөө дамжуулан 17 дахь жилдээ нийслэлийн есөн дүүрэг, Булган, Орхон аймгийн манлайлагч хүүхэд, залуучуудад дээд боловсрол эзэмших боломжийг олгож байна. 2001 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт нийт 659 оюутан залуус хамрагдаад байгаа аж. Тус сангаас эдгээр оюутан залууст нийт 600 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт хамрагдсан залуус дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг амжилттай дүүргэж, 100 хувь мэргэжил эзэмшсэн байна. Харин 2018-2019 оны хичээлийн жилд нийт 46 хүүхэд залуучуудад 50-100% тэтгэлэг гардууллаа. Эдгээр 46 хүүхдийг сурах эрмэлзэл, идэвхи санаачлага, арДэлгэрэнгүй

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана. Мөн холбогдох судалгаа тооцооллыг хийж 12 чиглэлийнДэлгэрэнгүй

Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Ш.ДАРХАНБАТ Улсын аварга Г.Эрхэмбаяраар 5 давж МОНГОЛ УЛСЫН НАЧИН болсон. Тэрбээр өнгөтэй сайхан наадаж МУ-ын Начин болсныхоо баяр бахдалыг хуваалцаж нэгдүгээр ангид элсэн орж буй 150 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө. Хамгийн том хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт байдаг. Хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн МУ-ын Начин Ш.Дарханбатдаа монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд ивээж байхын ерөөлийг өргөе.Өмнөговь нутгаас улсын цолтон бөхчүүд олон төрөн гарах болтугай.Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын түр хороо цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ манай яаманд, надад албан ёсоор мэдэгдсэн юм алга. Ер нь Монгол улс өөрийн хууль тогтоомжтой. Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгоод айдаст автуулж, дарамталж байгаа юм шиг байдал үүсэхгүй байхыг хүсч, уриалж байна. Ажил хаяна гэдэг бол хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Түр хороо гэж байгууллага гэв гэнэт гарч ирээд улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулчихдаг тийм эрх зүйн үндэс байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газартай хэлэлцээрт орж байгаа байгууллага ажил хаях эсэх асуудлыг ярих эрхтэй. Ер нь хэн дуртай нь ажил хаяна гэжДэлгэрэнгүй

Япон, Монгол Улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хүрээнд манай улс үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдээ гадныханд таниулж байна. Тодруулбал Экспорт Олон улсын худалдааны төв болон Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төслөөс бараа бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан онол, практикийн бага хурлыг HUB инновацийн төвд зохион байгууллаа. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Япон улсад экспорт хэрхэн хийх талаар мэдээлэл авч, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцахын зэрэгцээ олон улсын туршлагатай танилцсан юм. Мөн Япон улсын зах зээлийн онцлог, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох, Японы компаниудтай хамтарч ажиллахад анхаарах зүйлс, бизнес төлөвлөгөө, стандарт зэрэг олон сэдвээр санал солилцлоо. Экспорт Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг, “МанайДэлгэрэнгүй