Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? 😷😷😷 #Утаа хүүхдийн эрхтэн тогтолцоо, тархи руу хэрхэн нэвтэрч, нөлөөлдөг вэ? Хариултыг, зөвлөмжийн хамт 3D видеоноос үзэж, цааш нь SHARE хийн олон нийтэд түгээнэ үү. 😷😷😷What does #AirPollution do inside children's body and their brain development? For the answer and more, watch & share this 3D animation video. On #WorldChildrensDay, UNICEF Mongolia urges everyone to #GoBlue and clear the #AirPollution and protect every child. youtu.be/0wR3B9AaYGA Posted by UNICEF Mongolia on Monday, November 19, 2018Дэлгэрэнгүй

Өнгөрсөн баасан гаригт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан гэх мэдээллийн дараа цахим орчинд үнийн самбарт өөрчлөлт гараагүйгээр барахгүй 1980 төгрөгөөр борлуулж байгаа талаар шуугисан. Үүнийг нь албаныхан техникийн ажиллагаатай холбон тайлбарласаар гурван өдөр өнгөрөв. Гэтэл өчигдөр АМГТГ, ШӨХТГ, МХЕГ, НМХГ болон импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл хамтарч суугаад өнөөх л 100 төгрөг буурсан талаар дахин мэдээлэв. Гурван өдрийн турш “Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа.Цаашид үе шаттайгаар буурах болно” гэх өнөөх л тайлбараа хэлж байх юм. Гэхдээ энэ нь зөвхөн АИ92 автобензинд хамааралтай гэж байгаа. Учир нь дизель болонДэлгэрэнгүй

НУТГИЙН 85 ХУВЬД УУР АМЬСГАЛЫН ДУНДЖААС ХАРЬЦАНГУЙ БАГА ХУР ТУНАДАС ОРСОН Сүүлийн 40 жилийн судалгаанаас харахад Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр нэмэгджээ. Гэтэл сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 0.74 хэмээр нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд илүү хурдтай явагдаж, аюул руу дөхөж буйн нотолгоо. “Энэ бол бодит аюул. Дээрээс нь хур тунадасны тархалт харилцан адилгүй болсон. Зарим газар олон жилийн дундаж хэмжээнд, өөр хэсэгт нь үүнээс бага хур тунадас орсон. Энэ нь дэлхийн дулаарлаас болж уур амьсгалын хэмнэл алдагдаж байна гэсэн үг” хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа ярилаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд зун бага орсонДэлгэрэнгүй

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. -Та Ерөнхий сайдын албаа өгснөөс хойш хэвлэлд ярилцлага өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тэр хэрээрээ таны байр суурийг сонирхох хүмүүс маш их байна. 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Их хурал танд итгэл үзүүлж Ерөнхий сайдаар томилсон. Таныг засаг хүлээж авахад эдийн засгийг урвуу харуулаад, хамаг байдгийг нь гөвчихсөн байсан гэж ярьдаг. Харин Та У.Хүрэлсүхэд засгийн эрхийг шилжүүлэхэд эдийн засаг ямар болсон, одоо ямар байна вэ? -Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголын ард түмэндээ “Тусгаар тогтнолын өдөр”-ийн мэндийг хүргэе. Монгол Улс эдийн засгийн дампуурлаа зарлахДэлгэрэнгүй

МАН-ын 2016 оны сонгуульд байгуулсан ялгуусан амжилт гай, гавьяа хоёрыг ялагчдад аль алиныг нь адил хүртээснийг монголчууд өнөөдөр харж, мэдэрч байгаа билээ. Улс төрийн ууган хүчин, эрх баригч хүчирхэг нам гэдэг утгаар иргэд, олон нийтийн аж амьдралд ололт амжилт, уналт уруудалт бүр нь аргагүй соргог мэдрэгдэж байна. Сайлуулж, муулуулсан ч энэ нам, Монгол Улсын нэгэн зууны түүхийг тасралтгүй үргэлжлэхэд тус нэмэр үзүүлсэн гавьяатай. Цаашид ч энэ үүргээ биелүүлсээр байх нь гарцаагүй. Энэ нам 97 жилийг зөвхөн хагарал, тэмцэл, уруудал дунд туучаагүй. Хүнд хэцүү үеүүд байсан ч засч залруулаад түүхээ бүтээсэн. Нэг л өдөр шарх бага багаар аньдаг шиг тэдний хагарал илааршиж л таарна. Бид улс төрийн нөхцөл байдал таагүй буй энэДэлгэрэнгүй

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, уураг тархинд нөлөөлөх нь (Монгол) Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, уураг тархинд нөлөөлөх нь (Монгол) Posted by Монголын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг on Monday, November 19, 2018  Дэлгэрэнгүй

Өнгөрсөн жил татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан 60 орчим тэрбум төгрөгийг УИХ дахь МАН-ын бүлгийн 50 гишүүн хуваагаад авчихаж. Тэгэхдээ бүр бүлэг доторх 32, 33- ын фракцдаа тэнцүү хүртээж, аль нэгнийг нь гомдоохгүй гэсэндээ тус бүрээс нь тэнцүү тоотой (25, 25) гишүүн сонгож, Засгийн газрын тусгай сангийн мөнгийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр тараасан гэх. Тонуул гэхэд ч багадаж, хатуудахааргүй энэ ажлын зохион байгуулалтад нам, засгийн удирдлага голлох үүрэгтэй оролцсон гэсэн барим тавим мэдээлэл байна. Төрийн дээр сандайлсан луйварчдын хоорондын дажин тогоондоо багтахаа больж, нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухах гэж задалсан мэдээллийн захДэлгэрэнгүй

Эрдэмтэн судлаачдын баг болон Виферон лааг импортлогч "Энто" компани виферон лааны асуудлаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна Виферон лааны асуудлаар тайлбар хийж байна Posted by Sonin.mn on Sunday, November 18, 2018 sonin.mnДэлгэрэнгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалан нь “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авчээ. Эх сурвалж: Цензургүй яриа- Цензургүй сурвалжлагаДэлгэрэнгүй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор дэлхий дээр 2,4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй байна гэсэн судалгаа гарчээ. АЦБ-ийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулдаг байна. АЦБ-д нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5,5-8 ам.доллараар хэмнэж болох тооцооллыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан аж. Монгол Улсын хүн амын 68 хувь нь 2015 оны байдлаар хот суурин газар амьдарч байгаа бөгөөд нийслэлд 1,4 сая хүн амьдарч байгаагийн 48,8 хувь нь сайжруулсан АЦБ-аар хангагджээ. Мөн гэр хорооллын айл өрхийн 97,3 хувь ньДэлгэрэнгүй