Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Өнөболд нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүү Х.Улам-Өрнөхтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдээлсэн нь олны анхаарлыг татаад буй. Х.Улам-Өрнөхийн хувьд төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг, өөрөөр хэлбэл, зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг гол алба болох Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладаг. Харин түүний жолоочоор ажиллаж байсан, найз Д.Өнөболдынх нь хувьдДэлгэрэнгүй

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай Засгийн газар тус тус танилцлаа. УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаална Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэв. Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэгДэлгэрэнгүй