“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх нийт өр 99 сая доллараас 126 сая гаруй доллар болж өсчээ. Сард 1 сая долларын хүүгийн төлбөр нэмэгдэж тэр хэрээр “Стандарт” банкинд төлөх өр зузаарсан нь энэ юм. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажил руу нэн даруй ханцуй шамлан орохгүй бол сард 1 сая долларын хүүгийн төлбөр нэмэгдсээр нэг мэдэхэд дааж давшгүй өрөнд унаж мэдэх нь. “Жаст” группийн захирал Ш.Батхүү 2009 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, тухайн үеийн дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Уг зээлсэн мөнгөө хуваарийн дагуу төлж байсан ч 2013 оноос төлөөгүй учир батлан даагч болох “Эрдэнэт үйлдвэр”-т “Стандарт”Дэлгэрэнгүй

Улстөрчийн хүүхдүүд аавынхаа араас улстөрд хүч түрэн ирж яваагийн тод жишээ бол Элбэгдоржийн хүү Эрдэнэ, М.Энхболдын охин Хулан, Энхбаярын хүү Батшугар нар... Энэ гурав насны хувьд ойролцоо бөгөөд эд улстөр сонирхдог насан дээрээ яваа залуу боловсон хүчнүүд юм. Намбарын Энхбаярын Батшугар Э.Батшугарын хувьд МАХН-ын гишүүн бөгөөд өнгөрөгч сонгуульд нэр дэвшсэнч харамсалтай нь аав ээжтэйгээ хамт өвдөг шороодсон. Түүнээс өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.  Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. Аав Н.Энхбаяр нь Монгол улсын гэгээрлийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Ерөнхийлөгч, МАХН-ын дарга зэрэг улстөрийн өндөр хариуцлагатайДэлгэрэнгүй

Яг одоо БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудал дээр БНСУ-Улаанбаатар чиглэл аялах гэж байсан МИАТ болоод Кorean air компанийн онгоцуудад үзлэг, нэгжлэг хийж байна. Энэ талаар БНСУ-ын цахим хэвлэлд "Тус чиглэлийн онгоцонд аюултай ачаа буюу тэсэрч, дэлбэрэх бодис тээвэрлэж байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн учир ийнхүү шалгаж байна" гэж мэдээлжээ. БНСУ-ын эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Одоогоор БНСУ-Улаанбаатар чиглэлд аялах тус онгоцуудад тус олон улсын нисэх буудлаас хөөрөх зөвшөөрлийн БНСУ-ын тал өгөөгүй байна. Харин бидэнд ирсэн мэдээлэлд, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл тус улсын нисэх буудлын АюулгүйДэлгэрэнгүй

-“ТАВАН БОГД” НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАЖ ХОХИРОГЧДЫГ ХАЯЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ- Дэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт KFC Монголд 2013 онд нээгдэж нийслэлчүүд тэр чигээрээ дугаарлаж байлаа. Өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Хамгийн анх энэ сарын 12-ны өдөр ХӨСҮТ дээр нэг гэр бүлийн таван хүн хоолны хордлогын шинж тэмдэгтэйгээр ирсэн байна. Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 78 хүн хордлого авчээ. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. БидДэлгэрэнгүй

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХАРГАЛЗАЖ БАЙГААД БАРИМТ ДЭЛГЭНЭ- Өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охиныг аймшигтайгаар хөнөөсөн яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал болсон билээ. Тэдний хүсэлтээр давж заалдах шатны хурал товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшлох шийдвэр гаргасан. Хурал тарсны дараа талийгаач охины эмээтэй ярилцсанаа уншигч таньд хүргэж байна. -Шүүх хурлын шийдвэр хойшиллоо. Яллагдагч М.Амарболд, Д.Жавхлан нар давж заалдах шатны шүүхэд хандсан. Үүнийг танай гэр бүлийн зүгээс эсэргүүцэж байгаа гэсэн? -Манай гэр бүлийн зүгээс эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Анхан шатны шүүх хурлын шийдвэрийг их зөв зүйтэй шударга шүүсэн гэж бодож байгаа. Энэ хурал хойшилсон шалтгааныг та бүхэнДэлгэрэнгүй

Давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн даруйдаа дотогш сэтгүүлч нарыг оруулж, алх цохиж хурал эхэлснийг мэдэгдсэн. Хоёр талын өмгөөлөгч нар байр сууриа хэлж хурал эхэлсэн. Харин сэтгүүлч нарыг танхимаас гаргасны дараа завсарлаж тун удалгүй энэ сарын 21-ны хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүнд илтгэгч шүүгч Д.Мягмаржав, прокурор О.Багшбаяр өмгөөлөгч нар Г.Батбаяр, С.Оюунцэцэг, Р.Булгамаа нар шүүх хуралд оролцлоо Мөн хохирогчийн ар гэрээс хууль ёсны төлөөлөгчөөр аав н.Лхагсүрэн, эмээ н.Оюунцэцэг нар танхимд хүрэлцэн иржээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА medee.mnДэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч янз бүрийн шалтгаанаар хэлэлцсэнгүй. Үүнд иргэд маш их бухимдаж байгаа. Бухимдсан иргэдээс 11 хүн улс төрийн өлсгөлөнд шилжсэн. 60 гаруй цаг өлсөж байгаа учир зарим настай хүний биеийн байдал нь сайнгүй байгаа. Гэсэн ч иргэний эрхээ эдэлнэ гээд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Маргааш бидний тэмцэл ялалтад хүрнэ. Хэрвээ маргааш ямар нэгэн шалтаг шалтгаан гаргах юм бол бид улс төрийн хурцын хурц тэмцэлд шилжихэд бэлэн байна. Өлсгөлөн зарласан 11 иргэний гэрээслэл, өргөн бичгийг УИХ-ын даргад өнөөдөр гардуулна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бидний таван гишүүн “Баялагтаа эзэн Монгол” гэдэг бүлэг байгуулж байгаагааДэлгэрэнгүй

Аливаа баярын өмнө шагналын хур буулгаж, бэлэг сэлтээр бороо оруулдаг уламжлал монголын төрд бий. Энэ удаад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвийн боов, өөрийн ажлын тайлан бүхий сонин, даралтны аппарат ахмадуудад бэлэг болгон тарааснаар бэлгийн цувааг эхлүүлэв. УИХ-ын гишүүн Б.Наранхүү 25 кг-ын гурил хоёр уут, цаг тооны бичгийг ахмадуудад тараажээ. УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Цүнх, гүрж ногоон цай, агаар шүүгч, оёдлын хэрэгсэл, сахар, тайлан. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сайд дүүргийн иргэдйн уулзалтын үеэр 500 ахмадад мөн тавгийн идээ тараасан байна. Бэлэгнээс гадна төрийн шагналыг гишүүд сайд дарга нар гардуулж өгдөг уламжлал хэдийнээс ч юм тогтсон. Өдгөө гишүүд дарга нар бүгд улсын аварга малчин, улсын сайн тариаланчдын шагналыг гардуулахаар нутуг нутгийн зүг зорьж,Дэлгэрэнгүй

-БЭЛЭГ ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭНДЭЭ У.ХҮРЭЛСҮХИЙГ УРЬСАН БАЙВ- Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдэд гарын бэлэг буюу ул боов, өөрийнхөө зурагтай цаг тооны бичиг, чихэр, жимс зэргийг тарааж сонгогчдоо "эргэдэг" уламжлал тогтсоор хэдэн жилийн нүүр үзжээ. Энэ сарын 26-ны өдөр буюу Сар шинийн баярын өмнөхөн Монгол хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн хэрэг гарав. Монголчууд бид Цагаан сарын баярын өдрүүдэд настанаа тохойг нь түшин золгож мэндчилж, хүндлэх уламжлалтай ард түмэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн настан буурлуудыг Улаанбаатар паласын танхимд цуглуулж, өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнан өвгөд хөгшдийг олон цаг суулгасан байна. Эцэст нь цагаан сарын бэлэг хэмээн улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр,Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн аравдугаар сард "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг авлигын хэргээр баривчилсан билээ. Тодруулбал, тус компанийн захирал Д.Бямба-Очир бусдаас 500 сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилж, цагдан хорьсон юм. Тэгвэл нэг сар хоригдсон тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан бөгөөд хэрэг шалгагдсан хэвээрээ байна. Одоогоор хэрэг нь шүүхэд ирээгүй байгаа талаар эх сурвалж хэллээ. Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл гарч эхэллээ. Түүнээс 87 байр гарсан гэнэ. Дулаанаар хангасан хотхон болгондоо нэг байр авдаг гэсэн мэдээлэл байна. Дашрамд дуулгахад, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь 14 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар, 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар  үйлДэлгэрэнгүй