Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Шүүхийн албан ёсны шийдвэрт “Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар татан цагдан хорих санал ирүүлснийг хэлэлцэн, нэг сарын хугацаагаар таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно” гэжээ. Ийнхүү С.Баярцогтыг шүүхээс хоёр дахь удаагаа хорих шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хорих шийдвэр гаргаж, улмаар зургаадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Харин прокурорын байгууллагаас Оюу Толгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан. Тэгвэл ямар шинэ баримт гарч ирсэн бэ. ТэрДэлгэрэнгүй

-ХАМРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦОО ТЭСЭЛГЭЭ ХИЙЖ АЖЛАА ЭХЛҮҮЛЭХЭД ХЯТАД КОМПАНИ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬД ДАВУУ ЭРХТЭЙ БАЙНА- Дорноговь аймгийн нутагт орших энергийн төв-Хамрын хийдийн орчимд ашигт малтмалын лицензийг 40 жилийн хугацаатай олгожээ. Лицензийн хугацаа 2047 оны 11 дүгээр сард дуусах аж. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” ХХК хийдээс долоон км орчмын зайд нэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ажилчдын байраа зөөж авчирсан байна. Тус компани Өргөн-Сайншанд-Эрдэнэ гэсэн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарсан 16301.21 га газарт нүүрс олборлох юм. Кемп байгуулсан газарт 10-аад л айл тойрч нутагладаг. Мөн үлэг гүрвэлийн чулуужсан яс, чулуужсан мод зэрэг палеонтологийн олдворууд, 8400 га заган ойтой, хар сүүлт, хулан, боролзонДэлгэрэнгүй

Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 14.00 цагт товлогдсон байна. АТГ өнгөрсөн онд Монгол Улсын  Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг саатуулж, хоёр сар шахуу хорьсон байдаг.  Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм. Э.АРИУН  news.mnДэлгэрэнгүй

-H1N1 ВИРУС НЬ ХҮНДРЭЛ ИХТЭЙ, ХҮҮХДЭД ТУССАН ТОХИОЛДОЛД “УУШГИНЫ ХАТГАЛГАА” БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА- Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар, амбулаторийн 57.508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогдсон тухай тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн байдаг. Мөн улирлын томуу үүсгэгч А хүрээний Н1N1, H3N2 вирус буюу “гахайн ханиад” дэгдсэн тухай мэдээлсэн. “Гахайн ханиад” нэрээр монголчуудтай танилцсан халдварт өвчин анх 2009 онд манай улсад гарч, хурдацтай тархсанаар хэд хэдэн хүн нас барж байсан. Хүнээс хүнд амьсгалын замаар болон ахуйн байдлаар халддаг. Ялангуяа он гарсаар сүүлийн 10 хоногт тус улирлын томуу үүсгэгч А хүрээний Н1N1 вирус хурдацтайгаар дэгджээ. Мөн уушгины хатгалгаагаар өвчлөх нь нэмэгдэж, хатгаанаасДэлгэрэнгүй

Хувийн хэвшилд нэг ч өдөр ажиллаж үзээгүй улстөрчид хэд хэдэн бизнесмэнийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц тансаг амьдарч байгаа талаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын тухай ярихдаа тодорхой хэллээ. Улстөрчдийн дарамтанд орж, тэдэнд дээрэмдүүлж, авлига хээл хахууль өгч байсан бизнесмэнүүд Т.Ганболдын зоригтой үг, үйлдэлд зоригжжээ. “Одоо хэлэх ярих цаг нь болсон юм шиг байна” гэсээр www.livetv.mn сайтын редакцид нэгэн бизнесмэн хандсан юм. Түүний компанийг 2012 онд татварын хэргээр шалгасан ба энэ үеэр Д.Дорлигжавын баруун гар Чангаагийн Бямбаа гарч ирэн “Ах нь наад хэргийг чинь дарна. 100 сая төгрөг өгчих. Дорлигжавт дамжуулж өгнө” гэжээ. Тухайн үед Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор хийдэг,Дэлгэрэнгүй

Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболдын Хууль зүйн асан, УЕП асан Д.Дорлигжавт өгсөн гэх 4 сая ам доллар өсч 9 саяаар тоологдох болсон гэдгийг иргэн Т.Ганболд өчигдөр орой (2019.01.07) телевизэд өгсөн ярилцлагадаа дурдлаа. Монгол Улсын Засгийн газрын ногдуулсан гэнэтийн ашгийн татварыг төлөхгүй хэмээн гүрийсэн Алтан дорнод Монгол компанийн захирал ОХУ-ын иргэн Паушок 2011 онд энэ компанийг Т.Ганболдод зарсан. Авлига биш дээрэм  Гэхдээ энэ компанийг Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү нар авахаар сонирхож байсан. Үүнийг авсан нь тэдний уурыг хүргэсэн гэж Алтан дорнод Монгол ХХК-ын захирал Т.Ганболд ярьж байна. Д.Дорлигжавын төрсөн дүүд шилжүүлсэн дөрвөн сая доллар өсч 9 саяыг өгсөн гэж тэр бас хэллээ. Энэ мөнгө гэхдээДэлгэрэнгүй

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэрт өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийсэн бол өнөө өглөө үүрээр төрсөн дүүгийнх нь хамт Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм. О.Гэрэл Оллоо.mnДэлгэрэнгүй

-ХАРДАЛТЫН УЛМААС ӨӨР ДЭЭРЭЭ БИНЗЕН АСГАЖ, ШАТААЖЭЭ- Xардалт гэх нэг төрлийн сэтгэцийн эмгэгээс болж эхнэр нөхөр хоёр маргалдах, нэгнийгээ гэмтээх цаашилбал биесээ хөнөөх тохиолдлууд бүртгэгдсээр байна. Yл ялих шалтгаанаас болж эхнэрээ гэмтээгээд өөрийгөө егүүтгэсэн харамсалтай хэрэг саяхан гарсан байгаа юм. Tодруулбал, Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд эрэгтэй 44 настай Ц гэх иргэн бензин ашиглан өөрийгөө шатаасан байна. Хэргийг тодруулбал, гэр бүлийн хоёр маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас нөхөр нь эхнэрийнхээ зүүн хөлийн шилбэнд хутгалаад,  дараа нь хээр очиж өөрийгөө шатаасан гэх. Hутгийн иргэн хээр шатсан цогцос байхыг хараад аймгийн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Өмнөговь аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж,Дэлгэрэнгүй

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд, МАН –ын дарга асан Санжийн Баярыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл албан тушаалаа ашигласан, бусдад давуу эрх  олгосон гэх үндэслэлээр, 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийг Дубайн гэрээ гэгч асуудалд холбон Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны гуравдугаар сард сүр дуулиантайхан баривчилж, хориод байсан билээ. Тэгвэл энэ асуудал он дамнаад ч таг болчихлоо. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан  тул хоёр Ерөнхий сайдыг батлан даалтаар гаргаж, хилийн хориг тогтоосон байдаг. Түгжээтэй хаалганы цаана шийдэгдсэн эл хэргийг дахин сөхөж сураг гаргаваас Монголын хууль хяналтынхан дийлэхгүй учраас гадны хууль хяналтынхантай хамтран шалгаж байгаа гэв. ulsturch.mnДэлгэрэнгүй