Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тохиолдлууд цөөнгүй бий. Энэ удаа бид эмчийн хариуцлагагүй байдлаас болж дөрөвхөн сартай нярай хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар та бүхэнд мэдээлэх гэж байна. Өдгөөгөөс хоёр жил орчмын өмнө О гэх, дөнгөж 30 гарч яваа эмч 2016 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа М гэх хүүхдийн биед үзлэг хийсэн байна. Гэвч амин үзүүлэлтийг нь үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааснаас болж хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Тиймээс эмч О эмнэлгийнДэлгэрэнгүй

Өнгөрч буй энэ долоо хоногт хаана, ямар үйл явдал болов? ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал өчигдөр дүүргийн шүүхэд болов. Гэвч шүүгчид хурлыг долоо хоногоор хойшлууллаа. Учир нь хохирогч гэгдэх Ч.Наранзаяа мухар олгойн хагалгаанд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй болжээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Оюутолгойн гэрээ, татвар, эрчим хүч зэрэг сэдвээр мягмар гарагт өрөөндөө мэдээлэл өглөө. Сэтгүүлчдэд тараасан зарлал “сайд мэдээлэл өгнө” гэсэн ч тэрээр шинэ мэдээлэл өгөөгүй, сэтгүүлчдийн асуултад л хариулсан юм. Тэрээр өмнө нь хэлж байснаа л давтан, “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн хугацаанд Монголоос эрчим хүчээ хангах үүргээ биелүүлээгүй, цахилгаан станц зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас олгосонДэлгэрэнгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр олон нийтийн нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй. Хотын төвд байрлалтай тансаг орон сууцнаасаа энгийн иргэдтэй холилдож, машины гаражид очихгүйн тулд тусдаа цахилгаан шат хийлгэсэн гэх яриа ч бий. Гэтэл сүүлийн үед  байдал гэнэт эрс өөрчлөгдөөд байна. Тэрээр өнгөрөгч сарын сүүлээр Өгийнуурт зохион байгуулагдсан Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээний 45-аас дээш насны сонирхогчдын ангилалд оролцож, олны анхааралд өртөв. Энд дурдагдаж байгаа тоонууд нь бас их утга учиртай. Наанадаж л УИХ-ын 76 дахь суудал эзгүй үед Н.Энхбаяр гарч ирээд, 76 дугаартай уралдаад, насандаа баймгүй эрч хүчтэйгээ харуулчихаж байгаа юм. Тэр УИХ-д 45-аас дээш настай, хал бал үзэж, хор нь гарсан эрхэмүүд суух ёстой гэсэн санаагДэлгэрэнгүй

Өнгөрч буй долоо хоногт ЗТХЯ-тай холбоотой мэдээллүүд хөвөрсөн өдрүүд үргэлжиллээ. Өнгөрөн ням гаригийн үүрээр Улаанбаатараас Сайншандыг чиглэж явсан галт тэрэгний осол, мөн ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс болж, ЗТХЯ-ны удирдлагууд болон газрын дарга нар бүгд ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Үүнтэй холбоотой мэдээллүүд араасаа хэрхэн хөвөрсөн болон өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. ЗТХЯ-ны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ТТХГ-ынханд хариуцлага тооцов ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэг даргынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Тус яамны Төрийн захиргааны газрын дарга Б.Махбал нь согтуурсан үедээ Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-гийн амийг хөнөөсөн юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгайДэлгэрэнгүй

Хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. "МБҮ трейд" ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм. "МБҮ трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн "Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд баригдаж байна. Өдөрт 7500 бог, 1500 бод малДэлгэрэнгүй

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоног үлджээ. Номхон морио унахгүй ч номтой цүнхээ үүрээд, ээждээ үнсүүлээд, аавдаа хөтлүүлээд сургуульдаа явахаар хүүхэд багачууд дор дороо л бэлтгэн, догдлон хүлээж сууна. Харамсалтай нь тэдний догдлон хүлээсэн есдүгээр сарын 3-нд тэд хичээлдээ явж чадахгүй нь. Учир нь багш нар нь өөдөөс нь “Та нарын хичээл хамаагүй ээ, бидний цалин л чухал байна” гээд хэлчихлээ. Өчигдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос есдүгээр сарын 1-нд ажил хаях болсон талаар мэдэгдэв. Товчхондоо, тэдний мэдэгдэл хичээлийн шинэ жилээ хүлээж буй хүүхэд залуусын өнцгөөс харвал цагаа олоогүй шантааж байлаа. Цөөн хэлбэл билэг, олон хэлбэл улиг гэгчээр “Цалингаа нэм” гэсэн багшДэлгэрэнгүй

2017 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв. Тус санамж бичгийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахаар болсон билээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, МОХ-ны хамтарсан “Оюутан цагдаа” хөтөлбөрийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж дуусчээ. Хамт олноо манлайлан ажилласан таван оюутан цагдааг Монголын оюутны холбооны шагналаар шагнасан байна. Ж.ДАРИЙМАА medee.mnДэлгэрэнгүй

ОХУ-ын Москва хотноо Россия-1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" /Удивительные Люди/ нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулж Оросуудыг гайхшруулжээ. Нэвтрүүлэг есдүгээр сард гарах учир нэвтрүүлэг цацагдахаас өмнө студид зураг авах, бичлэг хийх хориглосон байна. Тэд 1200 ширхэг сарнайг 9 минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тамирчид маань тэр цэцгийг олох даалгаврыг ердөө тавхан минутад бүгдийг нь тогтоон даалгавруудыг алдаагүй гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад тус нэвтрүүлгийн дараагийн улирлын эхний дугаарт Монголын Оюун Ухааны Академийн  Захирал Х.Хатанбаатар "Математикийн гайхамшиг"-ийг үзүүлэхээр уригджээ. Б.БУРМАА Medee.mnДэлгэрэнгүй

Эх орноо хамгаалахаар албандаа мордсон залуус энэ л өдрийг хуруу даран хүлээсэн. Тэдний хүсэн хүлээсэн өдөр, баяр өчигдөр /2018.8.16/ тохиож, оюутан цэргүүдийн мэргэжлийн бэлтгэл сургалт өндөрлөж, тангарагийн баяраа тэмдэглэв. Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон “Оюутан цэрэг” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад энэ онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагджээ. Эдгээр оюутан дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нд онолын сургалтад хамрагдаж, зургадугаар сарын 30-нд эхэлсэн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтаа өчигдөр өндөрлөж, тангараг өргөх ёслолоо тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Шархад дахь хээрийн сургалтын төвд хоёр сар үргэлжилсэн юм. Сургалт өндөрлөснөөр тэдДэлгэрэнгүй

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль улс төрийн намуудын хувьд алдах юм үгүй ч азаа үзэж шоо орхих том боломж олгож байна. 2020 оны сонгуулийн заяа төөргийг зурж, намууд ард түмнийхээ үнэлэмжийн альхан хэсэгт нь явааг зурж гаргах зурхай нь Хэнтийн сонгууль. Ийм болохоороо улс төрийн хүчнүүд том жижиг, толгой сүүл гэхгүйгээр бүгд л энэ тойргийг онилж, овоо хараагаа тааруулж буй аж. Тэгэхээр энэ багахан тойрогт том тулаан болох зураг тодорч эхэллээ. Өчигдөр МАН-ын II Бага хурал хуралдаж, тус тойрогт нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ МАН-ын дарга У.Хүрэлсүх “УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвших эрхмийг тодруулна” хэмээн тус хурлын зорилгыгДэлгэрэнгүй