Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийг хүчээр архи уулгаж, хордуулан, онц хэрцгийгээр хүчирхийлж амийг насыг нь хөнөөсөн этгээдүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт шүүхээс бүх насаар хорих ял оноосон билээ. Харин Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 13 настай охины амийг хохироосон этгээдүүдийн хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх рүү  энэ долоо хоногт шилжиж, Цагаан сарын өмнө эсвэл хойно шүүх хурал болж магадгүй гэнэ. Шүүх хурлын дараахан талийгаач охины аав Т.Лхагвасүрэн бие нь муудаж СЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад гарсан гэв. inews.mnДэлгэрэнгүй

ЖДҮХС-аас зээлийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Энэ асуудалд ямар гишүүд нэр холбогдсон нь яах аргагүй анхаарал татаж байгаа. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч тавина гэж байсан. Гэвч УИХ хуралдахгүй байна гэсэн тайлбарыг прокуророос хийсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Батзориг, О.Батнасан, Х.Болорчулуун , Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал нарын 10-аад гишүүнийг прокурорын байгууллагаас шалгаж байгаа юм байна. О.Гэрэл Оллоо.mnДэлгэрэнгүй

Бөхийн өргөөг яаралтай нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрснээ олон нийтэд зарласан. Тэд хэвлэлийн бага хурал хийлгэхээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны үеэр өөрсдийн биеэр ард түмнээс уучлалт гуйсан байдаг. Ингээд бөх сонирхогчид бөхчүүдийн түр зөвлөл байгуулсан аваргуудад итгэж удахгүй Бөхийн өргөө нээгдэх нь хэмээн баярлаж байв. Магадгүй энэ сарын 13-нд зохион байгуулагдах Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан Бөхийн өргөөнд болж мэдэх байлаа. Харамсалтай нь, Бөхийн өргөө хэзээ нээгдэх нь дахиад тодорхой бус болов. Учир нь өөрсдийгөө МҮБХ-ны хууль ёсны тэргүүн хэмээн зарладаг “Гацуурт”-ын босс, хөдөлмөрийн баатар Л.Чинбат тэргүүтэн аваргуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйДэлгэрэнгүй

"Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлөхдөө дараах материалыг бүрдүүлнэ.     1.1 Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/ Д/Д Бүрдүүлэх бичиг баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх Монгол шуудан  компаниар  хүргүүлэх “XУP” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах 1  Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт Дэвтэр, дэвтрийн хуулбар Дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх Дэвтэр, дэвтрийн хуулбар 2 Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06Дэлгэрэнгүй

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлгийг илрүүлэн шалгаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гэр бүлээрээ нийлэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан бүлэг этгээдийг мөрдөн шалгажэээ. Тодруулбал П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нар нь бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан Эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “ОлонДэлгэрэнгүй

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллагдагчаар татах саналыг шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, Д.Баярсайханыг 20 орчим тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа гэх ба уг хэрэгтэй холбогдуулан түүний автомашин болон ажлын өрөөг битүүмжилсэн байна. Тэрбээр өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан бөгөөд 2016 онд Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдоод байсан юм. Харин өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байдаг. Б.ЦОГ WWW.ZINDAA.MNДэлгэрэнгүй

Өнгөрсөн баярын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэрэг, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Эдгээр өдрүүдэд, хүнийг алах гэмт хэрэг нэг, согтуурсан үедээ осгож нас барсан хоёр, хулгайн гэмт хэрэг 12 хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах .... тоот орон сууцанд оршин суух 26 настай эрэгтэй А гэгч нь өөрийн хойд эцэг болох 48 настай М-ийн биед халдаж, улмаар амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн А гэгч нь хэрэг үйлдэх үедээ архидаг согтуурсан байсан ба хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Б.ЦОГ WWW.ZINDAA.MNДэлгэрэнгүй

Уншигч та 2019 оны ажлын анхны өдөр өнгөрсөн жилийн амжилт ололтоо хэдийнэ цэгнэн, энэ жилийн ажил бүтээлээ төлөвлөж байгаа биз ээ. Иймд www.ganeshaspeaks.com сайтад гарсан өрнийн зурхайг орд тус бүрээр нь хүргэж байна. ХОНЬ: ҮЛ ХӨДЛӨХИЙН ХУДАЛДАА НАЙМААНД ЭЭЛТЭЙ 2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ нотлон харуулах, амжилтаараа манлайлах жил байх болно. Зорилгодоо хүрэх, амбиц хөөхөд тань буд гариг эрч хүч, урам зоригоор цэнэглэж өгнө. Гэхдээ аравдугаар сараас эхлээд эрч хүч буурч эхлэх тул оны эхээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны тэмцэгч зан чанар ажил дээр илүүтэй тодрох бөгөөд энэ нь олон ажлыг амжуулахад тусална. Оны сүүл болоход таны амьдрал эмх замбараагүй болж, бусдын үгээр хөтлөгдсөн мэт санагдахДэлгэрэнгүй

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хэд хэдэн томоохон хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм. Тухайн хуулийн агуулга, ач холбогдлыг тус  бүрд нь танилцуулъя. Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэнэ 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаарДэлгэрэнгүй